Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын хэлтсийн дарга асан Б.Батсүхийг цагдан хорьжээ

. Түүнийг компаниудыг дарамталж, их хэмжээний авлига авсан гэх хэргээр гүйцэтгэх ажиллагаа явуулсан байна.

Б.Батсүх нь энэ оны хоёрдугаар сард ажлаасаа гарсан байсан бөгөөд компаниудын актыг багасгаж өгч авлига авдаг байсан гэдгийг албаны эх сурвалж хэлж байна.

АТГ-ын мөрдөн байцаагчид Б.Батсүхийн гэрт нэгжлэг хийж, 65 сая төгрөг, 10 мянган ам.доллар хураан авч, өөрийг нь цагдан хорих 461 дүгээр хорих ангид саатуулсан байна.

С.Болд

v5iZt7nni0xlRZi864PCFtrwTZpb6kLGVtrvicCY

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.