Ц.Цэнгэлийн оронд БОАЖЯ-ны ТНБД-аар Д.Ганболдыг томилжээ

Байгаль орчин аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл гадаадад суух элчин сайдаар томилогдох шалтгаанаар ажлаа өгсөн. Харин түүний оронд 

Д.Ганболд нь 1982 онд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд төрсөн. Эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. 2003 онд Монгол Улсын их сургуулийн Эдийн засгийн сургууль, 2014 онд Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийг тус тус төгсчээ. Тэрээр  статистик-эдийн засагч мэргэжилтэй, Эдийн засгийн ухааны магистрын зэрэгтэй аж.

2003-2004 онд УИХ-ын Тамгын газарт УИХ-ын гишүүний туслах,
2006-2016 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт шинжээч, Засгийн газрын референт,
2015 онд Сангийн яаманд Төрийн захиргааны удирдлагын газрын дарга
2016 оноос Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Захиргаа, хүний нөөцийн газрын даргаар тус тус ажиллаж байжээ.

 05022020 1580891215 228187634 41A2802

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.