Коронавирусийн халдвар авсан хүний тоо нэг саяыг давлаа
ДЭМБ-аас гаргасан хамгийн сүүлийн статистик мэдээгээр дэлхий дахинд коронавирусийн халдвар авсан хүний тоо 1,015,048 хүрч, уг өвчний улмаас нас барсан хүний тоо 53,166 хүрлээ.
Уг вирусийн халдвар дэлхийн 204 оронд бүртгэгдээд байгаас халдвар авсан хүнийхээ тоогоор АНУ тэргүүлж байна. АНУ-д нийтдээ 244,877 хүн ковид-19 өвчнөөр өвчилж, 6070 нас бараад байгаа бол Итали Улсад 115,242 хүн өвчилж 13,915 хүн нас баржээ.
Дэлхий гурав дахь том голомтоор нэрлэгдэж буй Испани Улсад 112,065 хүн, дөрөв дэх том голомж ХБНГУ-д 84794 хүн коронавирусийн халдвартай болох нь албан ёсоор тогтоогдоод байна.
Харин коронвирусийн халдвар анх дэгдсэн БНХАУ-д өнөөдрийн байдлаар ковид-19 өвчнөөр өвчилсөн 81589 хүн байна хэмээн хамгийн сүүлд гаргасан стаитистик мэдээнд дурджээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.