Коронавирусийн халдвар нэг сая давлаа

Жон Хопкинсын их сургуулийн бүртгэл мэдээллээр дэлхий даяар коронавирусээр халдварласан иргэдийн тоо сүүлийн 24 цагийн хугацаанд 79,000-р нэмэгдэж сая давж 1,014,499  боллоо. Харин нас барсан иргэд хагас зуун мянга давж 53,159 бүртгэгдээд байна.

АНУ-д халдварын 244,433 тохиолдол илэрч, 6,063 иргэн нас баржээ. Үүний араас Итали, Испани улсуудад тус бүр коронавирусийн 110,000 гаруй тохиолдол бүртгэгдэж 10,000 гаруй иргэн нас барснаар эндэгдлээр дэлхийд тэргүүн байранд бичигдэж байна.

Энэ бол олон нийтэд мэдэгдсэн албан ёсны тоо баримт бөгөөд бодит байдал дээр үүнээс ч олон хүн Ковид-19-р өвчилсөн байх магадлал өндөр гэдгийг Жон Хопкинсын их сургуулиас мэдэгджээ.

. Үүний ¼ нь АНУ-д бүртгэгджээ.

Пүрэв гарагт Испани улсад цар тахлаар 950 иргэн амиа алдсан нь нэг хоногийн хугацаанд хамгийн олон хүн нас барсан тохиолдол болж байна. Тус улсын Засгийн газрын мэдээлснээр халдварын тархалт хоногт дунджаар найман хувиар нэмэгдэж байгаа ажээ. Үүний зэрэгцээ 900,000 иргэн ажлын байраа алдаж эдийн засгийн хямралтай тулж байна.

Эх сурвалж: ВВС

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.