Эрчүүд эмэгтэйчүүдээс гараа бага угаадаг

Дэлхий дээр 940,000 иргэн халдварлаж, 47,331 иргэн нас бараад буй Ковид-19 гэдгийг эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд сануулсаар байгаа юм. Тэгвэл эрчүүд гараа угаахдаа эмэгтэйчүүдээс илүү хойрго ханддагийг судалгаагаар баталжээ.

Олон жилийн ажиглалт, судалгааны дүнд эмэгтэйчүүд эрчүүдээс илүү их гараа угаадгаас гадна гараа угаахдаа саван, гуужуулагч хэрэглэж, тэднээс удаан хугацааг зарцуулдаг байна.

Нөгөөтэйгээр ажээ. Хэрэв угаалгын өрөө ашиглаад гарсны дараа та гараа угаасан уу гэж асуувал тэдний дийлэнх нь тэгэлгүй яахав гэж худал хариулдаг байна. Хачирхалтай нь суултуур хэрэглэж бие зассан бүх хүмүүсийн ердөө таван хувь нь угаалгын өрөө ашигласныхаа дараа тэдгээр нян бактери, халдварт өвчний үүсвэрийг устгах хэмжээнд гараа ариутгаж угаадаг гэжээ.

Түүнчлэн эрчүүдийн 15 хувь нь өдөр тутамдаа бараг гараа угаадаггүй бол эмэгтэйчүүдийн 7 хувь нь угаадаггүй гэжээ. Эрчүүдийн 50 хувь нь гараа угаахдаа саван ашигладаг бол эмэгтэйчүүдийн 78 хувь саванддаг гэж судалгаагаар тогтоосон байна.

Эх сурвалж: CNN

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.