Канадын үсээ хөлдөөх тэмцээний ялагчид тодорчээ

Канадын Юконы нутаг дэвсгэр дэх Тахини халуун рашаанд жил бүр болдог үсээ хөлдөөх тэмцээний ялагчид тодорчээ.

Уралдаанд оролцогчдыг шилдэг эрэгтэй, шилдэг эмэгтэй, шилдэг бүлэг, Нонгшимын нэрэмжит хүмүүст таалагдсан сонголт болон Тим Хортоны нэрэмжит хамгийн бүтээлч гэсэн таван ангиллаар шалгаруулдаг аж.

http%3A%2F%2Fcdn

.

http%3A%2F%2Fcdn

2011 оноос хойш зохион байгуулагдаж байгаа уг тэмцээний хөгжилтэй зургууд цахим ертөнцөөр тарж, жил ирэх тусам олны хүртээл болсоор энэ жилийн уралдаанд 288 хүн оролцжээ.

http%3A%2F%2Fcdn

Тус уралдаанд орохын тулд хүмүүс Тахини халуун рашаан руу арванхоёроос гуравдугаар сарын хооронд цаг агаарын -20 ° C хэмээс хүйтэнд очдог байна. . Ингээд хүссэн хэв маяг нь бэлэн болоход усан сангийн дэргэдэх хонхыг дуугаргахад усан сангийн ажилтан ирж зургийг нь авдаг байна.

http%3A%2F%2Fcdn

Эх сурвалж: CNN

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.