БНСУ-аас 261 иргэнээ эх орондоо авчирлаа

Гадаад улсад түр хугацаагаар зорчиж яваад нутаг буцах боломжгүй болсон олон монгол иргэдийн өргөдөл, хүсэлтийг үндэслэн Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу өнөөдөр БНСУ-аас хоёр дахь ээлжийн 261 иргэнээ эх орондоо авчирлаа.

. Түүнчлэн агаарын хөлгийн ачаанд нэн шаардлагатай эмнэлгийн оношлуур, тоног төхөөрөмжүүдийг тээвэрлэн ирж байна.

Эдгээр иргэдийг ХӨСҮТ болон сувилалд 21 хоног тусгаарлах бөгөөд ачаа тээшийг ариутган нэгдсэн журмаар олгох юм.

91535245 2911458242278501 6024269756712878080 o

. Дээрх иргэдийн хувьд Өмнөд Солонгос улсад коронавирусийн шинжилгээнд хамрагдсан бөгөөд ажиглалтад авах шаардлагатай иргэдийг ХӨСҮТ-д тусгаарлах ажээ.

Иргэдийг 21 хоног тусгаарлах бөгөөд байр, хоолны зардал хоногийн 50 000 төгрөг буюу нийт 1 050 000 төгрөг, 0-5 настай хүүхэд төлбөргүй, 6-18 хүртэлх насны хүүхэд хоногийн 30 000 төгрөг буюу нийт 630 000 төгрөг байхаар төлбөрийг урьдчилан авсан.

92481748 2911458692278456 6241341174834003968 o

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.