British Airways 36,000 ажилтнаа чөлөөлнө

Коронавирусийн улмаас ихэнх нислэгээ зогсоогоод буй British Airways “Unite” үйлдвэрчний эвлэлтэй долоо хоног гаруй хэлэлцээр хийсний эцэст хоёр тал өргөн хүрээний тохиролцоонд хүрчээ.

Уг гэрээний дагуу

Энэхүү шийдвэр нь хямрал дуусах хүртэл үйл ажиллагаагаа зогсоосон Гатвик болон Лондон хотын нисэх онгоцны буудлын бүх ажилтнуудад хамаарна.

Гэхдээ эдгээр ажилчид коронавирусийн үеийн тусгай бодлогын дагуу цалингийнхаа тодорхой хэмжээг засгийн газраас авах боломжтой бөгөөд энэ нь ойролцоогоор цалингийн 80 хувь буюу дээд тал нь сарын 2,500 фунт стерлинг юм.

Ийм олон тооны ажилчдыг түр чөлөөлөхөөр болсон нь коронавирусийн тархалтыг зогсоох зорилготой аялал жуулчлалын хязгаарлалт Их Британийн нисэх хүчинд хэрхэн нөлөөлж байгааг харуулж байна.

Авиа компаниудийн мөнгөний нөөц хурдацтай шавхагдаж байгаа учир нь цуцлагдсан нислэгийн тийзийн төлбөрийг буцаан олгоход олон тэрбум фунт стерлинг шаардлагатай болоод байна.

Эх сурвалж: ВВС

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.