Энэтхэгийн хорио цээр агаарын бохирдлыг бууруулж байна

Хүн амаараа дэлхийд хоёрдугаарт ордог Энэтхэг улс орон даяар хөл хорио тогтоож, хорио цээрийн дэглэм хэрэгжүүлээд долоо хоногийн хугацаа өнгөрчээ. Тус улсын 1,3 тэрбум хүн гэртээ сууснаар агаарын бохирдол эрс буурсныг эх сурвалжууд онцолж байна.

Ерөнхий сайд Нарендра Модигийн шийдвэрээр бүх үйлдвэр, худалдааны төв, шашин мөргөлийн газар, олон нийтийн тээврийн хэрэгсэл, барилгын ажил зогссон юм. .

Хорио цээр тогтоосноор томоохон хотуудын агаар мандалд РМ2,5 болон тээврийн хэрэгсэл, эрчим хүчний станцаас ялгардаг азотын давхар исэл онц аюултай түвшнээс огцом буурч, агаарын чанар сайжирсан байна. .

9f0yT 1585712363 160953 blog S122330503

Нийслэл шинэ Дели хотод Засгийн газрын мэдээлснээр РМ2,5 долоо хоногийн хугацаанд 71 хувиар буурчээ. Хотын оршин суугчид ойрын 10 жилд Дели хотод цэлмэг хөх тэнгэр харагдаагүй хэмээн ярьсан байна.

Эх сурвалж: CNN

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.