Үхрийн ястай мах нэг кг нь 11616 төгрөг байна
Энэ долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 9694 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 11616 төгрөгийн үнэтэй байна.
Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад тогтвортой, харин үхрийн цул махны үнэ 52 төгрөгөөр (0.4%) өссөн байна.
Нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1400-2000 төгрөг, 1-р зэргийнх 1179-1500 төгрөг, 2-р зэргийнх 800-1100 төгрөг байна.
Монгол төмс 0.8 хувиар өсч 955 төгрөгөөр, харин бусад хүнсний ногооны үнэ тогтвортой худалдаалагдаж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.