Улаанбаатарт өдөртөө 11-13 хэм дулаан байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна.
2020 оны 04 дүгээр сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нийт нутгаар баруунаас секундэд 4-9 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 2-7 градус хүйтэн, Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр 1-6 градус, Алтайн өвөр говь болон Хангайн нурууны өвөр бэл, Орхон-Сэлэнгийн сав газраар 13-18 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 11-13 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 4 градус хүйтэн, харьцангуй чийг 49 хувь, агаарын даралт 876 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.