УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг өрөөгөө суллаж өгөхийг УИХ-ын тамгын газраас шаардсан талаар тэрээр өөрийн цахим хуудастаа мэдээлжээ.
Мөн УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын ажлын албаны гишүүн Г.Эрдэнэбат энэ талаар мэдээлсэн байна. Түүний өрөөний үүдэнд хадаатай байдаг нэрийн самбарыг нь авч хаясан байхад нь ордны үйлчилгээний ажилтан өлгөсөн аж.
Уг нь түүнийг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь чөлөөлөөгүй түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, гишүүнийг чөлөөлөөгүй байхад ажлын өрөөгөө чөлөөлж өгөхийг шаардах нь хууль эрхзүйн хувьд боломжгүй юм.
УИХ-ын гишүүнийг бүрэн эрхээс нь чөлөөлөх, түдгэлзүүлэх нь ялгаатай асуудал юм.