СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: ОБЕГ-ын дарга Т.Бадрал: Коронавирусийн эсрэг дагнан ажиллах эмнэлэгтэй болно

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

Коронавирусийн эсрэг ямар арга хэмжээ авч ажиллах талаар Улсын онцгой комисс өнөөдөр хуралдлаа. Тухайн хурлаар ямар асуудал хэлэлцсэн талаар ОБЕГ-ын дарга хошууч генерал Т.Бадрал мэдээлэл өглөө.

ОБЕГ-ын дарга Т.Бадрал:

Коронавирусээр иргэд нь өвчилсөн улс орнуудын тоо өдрөөс өдөрт өсөж байна. БНХАУ, БНСУ, Малайз, Шриланка, Балба, Бутан, Энэтхэг, Хонконг, Макао, Тайван зэрэг улсуудад коронавирусээр өвчилсөн тохиолдол бүртгэгдлээ.

БНХАУ-ын хил залгаа улсуудад тархалт гарсантай холбоотойгоор манай улс яалтачгүй шинэ төлөвлөгөө гарган ажиллахаар болж байна. Тахианы мах болон бусад шувууны махан бүтээгдэхүүнийг оруулахыг хориглолоо.

Онцгой комиссын саяын хуралдаанаар коронавирусийн эсрэг хэрэгжүүлэх шинэ төлөвлөгөө, зайлшгүй хийх шаардлагатай байгаа ажлуудын талаар ярилцлаа. Маргааш дахин хуралдаж хэрэгжүүлэх ажлынхаа төлөвлөгөөг эцэслэн батална.

Хилийн боомтуудыг хязгаарлах зайлшгүй шаардлага үүсч байна. Тэр дундаа Замын-Үүд боомтод онцгой анхаарал хандуулах шаардлага бий боллоо. Коронавирусийн эсрэг шинэ төлөвлөгөө гарган ажиллахаар болж байна.

Дэлхийн улс орнууд тусгайлан нэг эмнэлгийг тусгаарлаж, өвчилсөн болон сэжигтэй хүмүүсийг төвлөрүүлж байна. Тэгэхэд манайх эмнэлэг болгон дээр өрөө бэлтгэж байгаа нь илүү өндөр зардалтай ажил болж байна.

Ямар нэгэн барилга байгууламжийг худалдан авах боломжгүй учраас төрийн мэдэлд байгаа эмнэлгүүдийг судлаад аль эмнэлгийг ямар байгууламжийг нь тусгайлан бэлтгэх боломжтой гэдгийг өнөөдөр тогтоож маргаашнаас тусгайлсан эмнэлгийг байгуулах ажил эхэлнэ.

Монгол Улс руугаа ирж байгаа иргэн болгоныг хилээр оруулж, хил дээр байрлуулан тандана. Өдөрт дунджаар 300 орчим иргэн эх орондоо ирж байгаа.

Эрүүл мэндийн сайдын өгсөн мэдээллээр БНСУ-аар дамжин ирсэн нэг иргэн Дархан-Уул аймагт очоод байгаа юм байна. Тухайн хүнээс шинжилгээ авсан. Шинжилгээний дүн гараагүй. Харин тэр хүнийг тусгаарласан асуудал байхгүй.

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.