LIVE: Ц.Баатархүү: Засгийн газрын шийдвэрийн улмаас Нийслэлийн төсөв 50 хувиар тасарна

НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү, төлөөлөгч Д.Баттулга нар мэдээлэл хийж байна. Тус бүлэг Нийслэлийн засаг дарга С.Амарсайханд шаардлага хүргүүлж байгаа аж. Учир нь коронавирусийн халдвараас үүдэн хотын төсөв тасраад байгаа бөгөөд төсвөө тодотгох ёстой гэж үзэж байна. 

Нийслэлийн 2020 оны төсөвт нийт нэг их наяд 211 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төсөвлөсөн. Орлогын бүрдүүлэлтийн 60 орчим хувийг зөвхөн ХХОАТ бүрдүүлдэг. Гэвч гэж үзэж байна.

Орлого бүрдүүлэх эх үүсвэр нэгэнт тасалдах учир улсын төсөвт нийслэлийн төсвөөс төвлөрүүлэх 319.4 тэрбум, урсгал зардлыг санхүүжүүлэх 575.8 тэрбум, хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх 362 тэрбум төгрөгийг санхүүжүүлэх боломжгүй боллоо.

Тиймээс Нийслэлийн төсвийг яаралтай тодотгож, гадаад дотоод томилолт зэрэг урсгал зардлуудаа танаж хойшлуулж болох хөрөнгө оруулалтуудыг царцаах шаардлагатай гэж НИТХ дахь АН-ын бүлэг үзэж байна.

AN

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.