LIVE: Хөгжмийн аялгуугаар оргилдог усан оргилуурын ажил маргааш эхэлнэ

Хот тохижилтийн газар, Газар зохион байгуулалтын алба, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Сүхбаатарын талбайн урд талын цэцэрлэгт хүрээлэнг тохижуулах талаар мэдээллэв өгөв.

“Жанжин Сүхбаатарын нэрэмжит талбайн урд хэсгийн 2.5 га газрын тохижилтын зураг боловсруулах уралдааныг нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу өнгөрсөн оны тавдугаар сарын 15-наас 29-ний өдрүүдэд зарласан.

Ингээд зураг төслийн уралдаанд “Төвшингүүд Констракшн” ХХК шалгарч Сүхбаатарын талбайн урд талын тохижилтын ажлыг нийслэлийн бэлгэдэл Хангардиас санаа авч хийсэн бөгөөд ногоон байгууламжийг 1.25 га талбайд хийж, доошоогоо хоёр давхар автомашины зогсоолтой байхаар шийдсэн байна.

Мөн бүтээн байгуулалтын ажил эхлэхэд бэлэн болсон гэдгийг албаны хүмүүс дурдлаа.  Харин усан оргилуурт хурын усыг дахин ашиглахаараа ихээхэн онцлог болж байгаа аж.

Тохижилтын ажлыг 3,2 тэрбум төгрөгөөр хийж гүйцэтгэх бөгөөд орон нутгийн компаниуд хийхээр төлөвлөжээ.  

834628 open uri20190612 21813 1vbd9ck x974

ba03a9 open uri20190612 21813 yvj3qw x974

6b6f6a open uri20190612 21813 r80va0 x974

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.