Коронавирусаас үүдэн 2.5 их наяд төгрөгийн зээлийн эргэн төлөлтөд доголдол үүсчээ

.

Үүний 65 хувь нь аж ахуйн нэгж, 35 хувь нь иргэнд хамаарч байгаа зээл юм байна. . Одоогоор арилжааны банкнууд 1069 иргэний 36.6 тэрбум төгрөгийн зээл, 126 байгууллагын 409.8 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлтөд хөнгөлөлт үзүүлээд байгаа юм байна. Үүнтэй холбоотойгоор Төв банк “Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам”, “Банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, хяналт тавих журам”-д өөрчлөлт оруулжээ.

Мөн банкнуудын төлбөр түргэн гүйцэтгэх чадварын зохистой харьцааг 25 хувь байсныг 20 хувь болгож бууруулах, өөрийн хөрөнгийг хамгаалах нөөц зөрчигдөхөд авч хэрэгжүүлэх арга хэмжээг түдгэлзүүлэх зэрэг багц шийдвэр гаргажээ.

Б.НАМУУНТАМИР

banner site 1

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.