Невада муж орон гэргүй иргэдэд 2 метрийн зайд унтах талбай бэлджээ

АНУ-д коронавирусийн халдварын тохиолдол өнгөрсөн 24 цагт 20,000 орчмоор нэмэгдэж 163,000 давсан нь БНХАУ-аас хоёр дахин их үзүүлэлт юм. Халдварт цар тахлын улмаас 3,148 иргэн нас баржээ. Хүн ам шигүү оршин суудаг мужуудын нэг .

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Католик Чэритийс орон гэргүй иргэдэд зориулсан түр орогнох газраас коронавирусийн халдвар тээгч илэрчээ. Тиймээс түр орогнох байрыг хаасан байна. Тус мужийн эрх баригчид орон гэргүй иргэдийн дунд халдвар тархах өндөр эрсдэлтэй гэж үзсэн тул тэдэнд зориулж ашиглагддаггүй авто зогсоол, талбай дээр хоног төөрүүлэх газар гаргаж өгчээ.

26577970 8167133 image a 16 1585567160247

Хоосон талбайг хоорондоо 1-2 метрийн зайтай байхаар хайрцаглан будаж орон гэргүй иргэдэд унтах газрыг зааж өгсөн байна. Гэвч энэ байдлыг цахим орчинд шүүмжлэн егөөдөж байгаа юм. Тухайлбал Твиттер хуудсанд мужийн эрх баригчдын орон гэргүй иргэдэд зориулан хайрцаглан будсан гадаа талбайн зургийг нийтлэн гэх зэргээр тайлбар хийсэн байна.

26578580 8167133 image a 23 1585567195890

Коронавирусийн халдварын тохиолдол илэрсэн Католик Чэритийс орон гэргүйчүүдэд зориулсан түр орогнох байрыг алдарт Лас Вегас хотоос албадан нүүлгэн шилжүүлэхээр болжээ. Лас Вегас болон Кларк Каунти хотуудын захиргаанаас Кэшмэн төв дэх задгай талбай дөрөвдүгээр сарын 3-ны өдөр хүртэл орон гэргүй иргэдэд нээлттэй хэмээн мэдэгджээ.

26577972 8167133 The entrance of the temporary facility which will be used until  a 1 1585573722793

Энд хоноглож байгаа иргэдэд гудас, нөмрөх зүйлээр хангасан ба Тоуро их сургуулийн анагаахын оюутнууд сайн дураараа ирж тэдний халууныг хэмжиж тусалсан байна.

26578566 8167133 Touro University Nevada medical student Nikie Tong looks on as f a 2 1585573723040

26577966 8167133 Volunteers hand bottles of water and blankets to people arriving a 3 1585573723043

Эх сурвалж: Newsweek, Daily Mail

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.