Т.Номин-Эрдэнэ: Гуравхан сая зүрхнээс ганц ч зүрх бүү зогсоосой гэж би хүсэж байна

Баянхонгор аймгийн “Номундалай” цогцолбор сургуулийн 8А ангийн сурагч Т.Номин-Эрдэнээс ирүүлсэн захидлыг хүргэж байна.

Тэрбээр захидалдаа, “Сайн байцгаана уу? . Бид бүхэн хичээл сургуульдаа явж найз нөхөдтэйгээ уулзахыг маш их хүсэж мөрөөдөж байгаа ч гэсэн энэ коронавирусийг бүр мөсөн алга болгосны дараа уулзах тэр мөчийг хүсэн хүлээж байна.

. Миний энэ захидлыг бичсэн зорилго бол гуравхан сая зүрхнээс ганц ч зүрх бүү зогсоосой гэж би хүсэж байна. Тэгээд бид бүгдийг хамгаалж байгаа ЭМЯ, Онцгой комисс, эмч, сувилагч, асрагч, Цагдаагийн газар бүх ах, эгч нартаа талархаж байна. Та бүхэн маань хүчтэй байгаарай та нар маань чадна шүү” гэжээ.

SKM C25820033014460 724x1024

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.