Токио руу эмнэлгийн тусламж хүргэх гэж байсан онгоц осолджээ
Филиппин улсын нийслэл Манила хотын Ниной Акино олон улсын нисэх буудлаас хөөрч Японы нийслэл Токио хотыг чиглэсэн онгоц өчигдөр осолдож, дотор нь байсан найман хүн амиа алджээ.
Лион Эйрийн RPC5880 дугаар нислэгийг үйлдэх гэж байсан онгоц эмнэлгийн тусламжийн ачаа бараа тээвэрлэсэн байжээ.
Онгоц нисэх буудлаас хөөрөх үед шатаж, галд автсан тухай Манилагийн олон улсын нисэх буудлын удирдах албан тушаалтнууд мэдэгджээ.
Амиа алдсан зорчигчдын дунд Америк, Канадын иргэд байсан бөгөөд үлдсэн зургаан хохирогч нь Филиппиний иргэд байжээ.
Улаан загалмайн нийгэмлэг зорчигчдын дунд эрүүл мэндийн салбарын ажилтнууд байсан гэв.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.