Коронавирусийн улмаас сүүлийн 24 цагийн дотор 3095 хүн нас барлаа

Сүүлийн 24 цагийн хугацаанд АНУ-д 18,276 шинэ тохиолдол бүртгэгдэж нийт халдвар авсан хүний тоо 141,852 болсон бол Италид 5217 шинэ тохиолдол бүртгэгдэж нийт халдвар авсан хүний тоо 97,689 болсон байна.

Хамгийн сүүлд гаргасан статистик мэдээгээр сүүлийн 24 цагийн дотор зөвхөн Испани Улсад л гэхэд 821 хүн, Италид 756 хүн ковид-19 өвчнөөр нас барсан бөгөөд дэлхий дахинд ганцхан хоногийн дотор 3095 хүн нас барсан байна.  

Азийн Улс орнууд коронавирусийн тархалтыг тодорхой хэмжээнд барьж чадаж байгаа бол Европын Улс орнууд болон АНУ тус өвчнийг хяналтаас алдахад хүрээд байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.