Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Ч.Энхбат хэрхэн хөрөнгөжсөнөө АТГ-т тайлбарлаж чадахгүй байна

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Г.Амартүвшин ажлаа өгснөөс хойш уг албан тушаалыг түр орлон гүйцэтгэгчээр тэргүүн дэд захирал Ч.Энхбатыг томилоод байв. Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн сүүлч буюу гуравдугаар сарын 27-ноос түүнийг эрүүгийн хэрэгт шалгаж эхэлсэн тухай "Өнөөдөр" сонинд мэдээлэв. 

Түүний албан тасалгаа болон гэр гэх мэт цөөнгүй газар АТГ-ынхан нэгжлэг хийжээ.

Одоогоор хэдий хэмжээний хөрөнгийнхөө эх үүсвэрийг тайлбарлаж чадаагүй талаарх мэдээллийг өгөх боломжгүй, цагдан хорьж шалгах шаардлага гараагүйг хууль сахиулагчид хэлсэн байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.