Ж.Трампын илүүрхэл, Ш.Мөрфигийн харамсалтай ялагдал

 

84866064 10156655474327062 1567777094421708800 o 01 

Урьд шөнө нэгдүгээр тойргийн тоглолтууд үргэлжлэн явагдсан ба манай сайт дэлхийн гранпри тэмцээний мэдээ, мэдээллийг шуурхай хүргэсээр байгаа билээ. Тэмцээний хамгийн эхний өдөр дэлхийн гурван удаагийн аварга Марк Селби хожигдож, домогт Ронни О Сулливаны ганган тоглолтыг бүрэн эхээр нөхөж үзэхийг хүсвэл ЭНД дарна уу. 

Жадд Трамп эхний хожлоо байгууллаа

Дэлхийн чансааг тэргүүлэгч Ж.Трамп эхний тойрогт харьцангуй чансаа доогуур хятадын тамирчинг төвөггүй ялж дараагийн шатанд шалгарлаа. Тэрээр өчигдөр энэ одоогийн байдлаар тэмцээний хамгийн өндөр оноо болох 138 оноог авлаа. 

84103552 10156655955047062 4446742927615459328 o

Н.Робертсон дөрвөн жилийн дараа М.Холтоос хариугаа авлаа

2010 оны дэлхийн аварга Н.Робертсон хамгийн сүүлд одоогоос дөрвөн жилийн өмнө Chian Championship тэмцээнд М.Холттой учраа тааран 6:5 харьцаагаар хожигдож байлаа. Тэр үеэс хойш хоёр тамирчин хоорондоо таарч байгаагүй бол урьд шөнө учраа таарч Н.Робертсон 4:3 харьцаагаар хожин хариугаа авч чадлаа. 

 

Дэлхийн аварга Ш.Мөрфи тэмцээнээс хасагдлаа

2005 оны дэлхийн аварга бөгөөд дэлхийн гранпри тэмцээний 2016 оны аварга Ш.Мөрфи эхний тойрогт М.Стевенст хожигдон тэмцээнээ дуусгалаа. Ш.Мөрфигийн хувьд "Велс луу" хочит М.Стевенст 2013 онд хожигдож байснаас хойш нэг ч хожигдоогүй буюу таарах бүрийдээ хожиж байсан ч энэ удаад 4:3 харьцаагаар хожигдлоо. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.