СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2020-03-28

Тусгай үүргийн нислэгээр Ковид-19 халдварын 11 тохиолдол зөөвөрлөгдөн ирлээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Монгол Улсад коронавирусийн халдварын 12 дахь тохиолдол бүртгэгдсэнийг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү энэ сарын 28-нд мэдээллээ.

Монгол Улсад COVID 19-ийн бүртгэгдсэн 12 тохиолдол:

2020.03.10-ны өдөр. Гуравдугаар сарын 2-нд Монгол Улсад ирсэн Францын иргэний шинжилгээнээс коронавирус илэрч манай улсад анхны тохиолдол болж бүртгэгдэв.

2020.03.16-ны өдөр. Гуравдугаар сарын 15-нд Сөүл-Улаанбаатар, 16-ны Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн гурван иргэнээс COVID-19 илэрсэн.

2020.03.18-ны өдөр. Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн дахин нэг иргэнээс коронавирусийн халдвар илрэв.

2020.03.19-ний өдөр. Гуравдугаар сарын 18-нд Берлин-Москва-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн нэг иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд халдвар илэрсэн.

2020.03.21-ний өдөр. Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн дөрвөн иргэнээс коронавирус илэрлээ.

2020.03.26-ны өдөр. Гуравдугаар сарын 18-ны Истанбул-Улаанбаатарын тусгай нислэгээр ирсэн 221 хүнд шинжилгээ хийхэд нэг иргэнээс коронавирусийн тохиолдол илэрлээ.

2020.03.28. Гуравдугаар сарын 18-ны Истанбул-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг иргэний давтан шинжилгээгээр COVID-19 илэрлээ. Ингээд Монголд коронавирусийн 12 дахь тохиолдол бүртгэгдлээ.

Монгол Улсын Засгийн газар тусгай үүргийн дөрвөн онгоцоор 983 иргэнээ эх оронд авчирсан билээ. 

  • Сөүл-УБ-244
  • Берлин-Москва-УБ- 231
  • Токио-УБ-256
  • Истанбул-УБ-252 иргэнийг авчирсан бөгөөд тусгай үүргийн сүүлийн .

Улсын онцгой комисс гуравдугаар сарын 26-ны өдөр хуралдаж, дөрөвдүгээр сарын 2-ны өдөр Сөүл, 3-ны өдөр Токио хот руу тусгай үүргийн нислэг хийж, нутаг буцах хүсэлт гаргасан 500 гаруй иргэнээ авчрах шийдвэр гаргаад байна. Эмчлүүлж буй 12 хүний биеийн байдал тогтвортой байгааг ЭМЯ-наас мэдээлэв. Нас барсан хүн байхгүй.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.