Лесотогийн Ерөнхий сайдын эхнэр өмнөх эхнэрийг нь хөнөөсөн хэрэгт яллагдаж байна

Өмнөд Африкийн Лесотогийн вант улсын Ерөнхий сайдын одоогийн эхнэр Мезайя Табане өөрийн биеэр цагдаагийн газарт ирж мэдүүлэг өгчээ. Тэрээр Ерөнхий сайд Томас Табанегийн хуучин эхнэрийн амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж байгаа юм. Цагдаагийн газраас Томас болон Мезайя Табане нарыг шалгаж мэдүүлэг авсан ба Ерөнхий сайдын эхнэрийг гэм буруутай гэж үзжээ.

Томас. Тухайн үед 58 настай Липолело нөхрөөсөө удаан хугацаанд тусдаа амьдарч, салж байжээ.

Уг аллагын гэмт хэрэгт нэр нь үл мэдэгдэх зэвсэглэсэн бүлэг этгээдийг буруутгаж байсан ч одоогийн шүүх бүрэлдэхүүн баримт нотолгоог эргэн шүүж үзсэний үндсэн дээр 42 настай Мезайяг баривчлах шийдвэр гаргасан байна. . Түүнийг баривчлан саатуулсан бөгөөд батлан даалтад суллах болон шүүхэд хэзээ дуудах нь тодорхойгүй үлдэж байна.

24296278 0 image m 45 1580826627920

Лесото болон Өмнөд Африк улсуудын найман иргэнийг уг аллагын гэмт хэрэгт буруутгаж байгаа ажээ. Түүнчлэн Ерөнхий сайд Табанег нэн даруй огцрохыг шаардсанаар тэрээр өнгөрсөн сард ажлаа хүлээлгэж өгөхөө мэдэгдсэн байна.

 110773747 gettyimages 1042596240 594x594

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.