Өмнөд Африкт 21 хоногийн хорио цээрийн дэглэм хэрэгжиж эхэлжээ

Дэлхий даяар хагас сая хүн халдварлаад буй Ковид-19 цар тахал Африк тивд харьцангуй намжмал байдалтай байгаа юм. Африк тивийн хэмжээнд хамгийн олон тохиолдол буюу мянга гаруй тохиолдол илэрсэн Өмнөд Африк улсад хөл хорио тогтоолоо.

Өмнөд Африкийн аюулгүйн хүчнийхэн гурван долоо хоногийн хорио цээрийн дэглэмийг хэрэгжүүлэхэд үүрэг гүйцэтгэнэ. Мөн арми, цагдаагийн алба хаагчид дэглэмийг даган мөрдүүлэхэд тусалж ажиллахаар болжээ.

Гурван долоо хоногийн хугацаанд хорио цээр тогтоохын өмнө шөнө дундад иргэд хүнсний дэлгүүр, худалдааны төвүүдийн гадаа урт дараалал үүсгэн зогссон хэвээр байжээ. Тус улсын .

 111443184 060823109

Ерөнхийлөгчийн хэлснээр нүдэнд үл үзэгдэж, гарт үл баригдах дайснаас болж манай улс түүхэндээ анх удаа 21 хоногт хорио цээрийн дэглэмд шилжиж байна гэжээ. Хүнсний дэлгүүрүүд нээлттэй үлдэх ч согтууруулах ундаа зарахыг хорьсон байна.

Иргэд хот хоорондын тээврийн хөдөлгөөнд оролцох нь нэмэгджээ. Тэд хорио цээрийн дэглэмийн үед нийслэлээс гарч хөдөө орон нутагт гэр бүлийнхэнтэй хамт байхыг илүүд үзжээ. .

 111443189 060826485

Одоогоор Африк тивд дэлхийн бусад хэсэгтэй харьцуулахад коронавирусийн халдварын тархалт харьцангуй бага ажиглагдаж байгаа ч эрүүл мэндийн шинжээчид халдвар нэг тархвал огцом хурдацтай нэмэгдэнэ хэмээн сэрэмжлүүлж байгаа юм. Мөн Өмнөд Африкийн Засгийн газрын эмээж буй бас нэг зүйл нь ХДХВ буюу ДОХ-ын халдвар хэт өндөр түвшинд тархсан бөгөөд тэдгээр 2,5 сая иргэн одоог хүртэл ямар нэг эмчилгээ аваагүй байгаа ажээ.

Эх сурвалж: ВВС

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.