Ялгадас, ялзарсан хог өвчин тараахад ойрхон байна

Дулааны улирал эхэлж буйтай холбогдуулан болзошгүй халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор гэр хорооллын гудамж, талбайг ариутган халдваргүйжүүлж, хог ачих давтамжийг нэмэгдүүлэн ажиллаж буй талаар Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газраас өдөр бүр мэдээлж байгаа. Гэтэл .

Тус гудамжинд бохир нь хальсан нийтийн ил жорлонг тойрсон долоон метр орчим урт талбайг хамарсан хогийн хур цэг үүсчээ. Энд хог ачлагын машин бараг ирдэггүй, ихэнхдээ хашаатай чацуу хог овоорч, иргэдийн дээрээс унах, гэрийн цонхоор хийсч орж ирэх, бохир ус, ялгадас хальж хаа сайгүй урсах, ялзарсан үнэрт нь хүүхэд, хөгшдийн толгой эргэдэг тухай оршин суугчид ярьж байна. Ийнхүү хорооны иргэдийн эрүүл аюулгүй, орчинд амьдрах эрх зөрчигдөж байхад эрхэм Засаг дарга Д.Энхтүвшин та юу бодож сууна вэ. Хотын захирагч аа өнөөх ариутгал, халдваргүйтгэл энэ мэт хэдэн газрыг тойрсон бэ.

Ц.Даваажаргал

v5iZt7nni0xlRZi864PCFtrwTZpb6kLGVtrvicCY

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.