Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг батлан даалтаар суллажээ

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс дээрх хүмүүсийг сонгууль будлиантуулахыг завдсан гэм буруутайд тооцож, тус бүр дөрвөн жилийн хорих ял оноосон ч уг ялыг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосон юм.

Нийслэлийн прокурорын газраас 60 тэрбумын гэх тодотголтой уг  хэргийн ээдрээ төвөгтэй байдал, шүүх хуралдаанд прокурор, өмгөөлөгчдийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн Ц.Сандуй, А.Ганбаатар нарын цагдан хорих хугацааг 2020 оны хоёрдугаар сарын 29-ний өдрийг хүртэл сунгаж байсан хэдий ч цагдан хорих хугацааг сунгахгүйгээр ийнхүү батлан даалтад гаргасан байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.