Дорнодын Цагаан-Овоод ой хээрийн түймэр гарчээ

Дорнодын Цагаан-Овоо сумын Бухт гэх газарт ой хээрийн түймэр гарсан гэх дуудлага 10:00 цагт ирж, ээлжийн аврагчид, нутгийн иргэд түймрийн голомтод ажиллаж 14:30 цагт унтраасан байна. Гэтэл Цагаан-Овоо сумын 2-р багийн нутагт дахин түймрийн дуудлага ирсэн бөгөөд салхи баруунаас зүүн тийш чигтэй, хүчтэй байна хэмээн тус сумын Засаг дарга дурдлаа.

. Хуурайшилт эхэлсэн энэ үед иргэд сонор сэрэмжтэй байх, машин техникийнхээ аюулгүй байдлыг хангах нь чухал байгааг Бүсийн төв Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.