Урт цагаан үйлчилгээний төвийн түрээслэгчид ус, цахилгаан тасалсныг эсэргүүцэн жагслаа

Урт цагаан үйлчилгээний төвийн халуун, хүйтэн усны шугам энэ сарын эхээр задарч, 820 м.куб ус уг барилгын хөрсөн доогуур алдагдсан байна. Нийслэлийн Өмчийн ашиглалт удирдлагын газраас дулааны шугам сүлжээний газарт дуудлага өгснөөр мэргэжлийн хүмүүс ирж гуравдугаар сарын 16-ны өдөр усыг нь хаажээ. Харин өнгөрсөн даваа гарагаас эхлэн урт цагааны халаалт, халуун хүйтэн усыг хаасан бол өнөөдөр цахилгааныг түр тасалсан юм.

Тэгвэл Урт цагаан үйлчилгээний төвийн түрээслэгчид ус, цахилгааныг хааснаар бид нарыг хүчээр шахуу хөөн гаргаж байна хэмээн өнөөдөр эсэргүүцэн жагслаа. 

Шүүхээс нийслэлийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгосон. Энэ үйлчилгээний төвд амьжиргаагаа залгуулдаг болон хүн ажиллаж хөдөлмөрлөдөг гэдгийг ойлгохгүй шууд хүчээр ингэж боомилж болохгүй хэмээн эсэргүүцлээ илэрхийлж байна.

Урт цагаан үйлчилгээний төвийн дулааны нэг, халуун хүйтэн усны хоёр шугам задарч тус төвийн барилгын доор ус тогтоод байгаа юм. .

yeklfla

Тэгвэл Урт цагаан үйлчилгээний төвийн түрээслэгч нар өөр байр суурьтай байгаа юм. Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан Урт цагааны үйл ажиллагааг хоёрдугаар сарын 21-нээс зогсоох захирамж гаргасныг Нийслэлийн Өмчийн ашиглалт удирдлагын газраас танилцуулсан. Уг захирамжийг эсэргүүцэн урт цагааны түрээслэгчид Захиргааны хэргийн шүүхэд хандсан. Шүүхээс Нийслэлийн Засаг даргын захирамжийг түдгэлзүүлэх шийдвэр гарсан байна. .

90245275 237540080973749 4961637810516787200 o (1) 163307 1143557799

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.