Covid-19-ийн халдвараас сэргийлэхийн тулд 13.1 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авна
Манай улс “COVID-19"- аас урьдчилан сэргийлэх , хариу арга хэмжээ авах бэлэн байдлыг хангах” төлөвлөгөөний хүрээнд Дэлхийн банк, Олон Улсын хөгжлийн ассоциаци, Олон Улсын сэргээн босголт, хөгжлийн банктай зээлийн хэлэлцээрүүд хийх нь зүйтэй гэж Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн, УИХ-ын холбогдох байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтжээ.
Шинэ коронавируст /COVID-19/халдвартай тэмцэхэд зориулан Дэлхийн банкнаас шаардлагатай орнуудад 14.0 тэрбум ам.долларын санхүүжилт олгохоор шийдвэрлэсэн байна. Монгол Улс эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай байгаа эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл нийлүүлэх 26.9 сая ам.долларын өртөг бүхий төслийн Санхүүжилтийн хэлэлцээрийг хийх юм.
Олон Улсын хөгжлийн ассоцациас 13.1 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авах бөгөөд Зээлийн ашигласан үлдэгдэлд тооцогдох зээлийн хүү жилийн 1.25 хувь, Хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны шимтгэл 0.5 хувь, Үйлчилгээний хураамж 0.75 хувь байх аж. Харин Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банктай 13.8 сая ам.долларын зээлийн хэлэлцээр хийхээр төлөвлөж байна гэжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.