LIVE: Жүжигчин Ж.Баясгалан: Боломж олдвол УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ

СТА, жүжигчин Ж.Баясгалан АН-ын Үндэсний Бодлогын Хорооны гишүүн болсон талаараа өнөөдөр мэдээлэл өглөө. 

Тэрээр АН-аас сонгуульд нэр дэвшиж магадгүй байгаа аж. Ж.Баясгалан сар гаруйн өмнө АН-тай хамтарч ажиллахаа мэдэгдэж байсан. Тэгвэл тэрээр өнөөдөр ҮБХ-ны гишүүн болж байна. Ингэснээр Тусгай хэрэгцээт иргэд буюу Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлж УИХ-ын сонгуульд өрсөлдөх боломжтой болж байгаа аж. Түүний хувьд боломж олдвол нэр дэвшинэ гэдгээ илэрхийллээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.