Ховд аймагт бороо, Увс аймагт цас оржээ

Өнгөрсөн хоногт Баян-Өлгий аймагт цасан шуурга шуурч, Увс аймагт цас орсон бол Ховд аймагт энэ жилийн анхны бороо оржээ. 

. Ховд аймагт 0,3 мл хур тунадас буусан хэмээн Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллэв. 

Өнгөрсөн шөнө өмнөх өдрөөсөө баруун аймгуудын нутгаар 1-12 градус хүйтэрч бусад нутгаар 1-12 градусаар дулаарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 8-14 хэм хүйтэн хоножээ.

Түүнчлэн өнгөрсөн хоногт баруун аймгуудын нутгаар салхи секундэд 18-20 метрт хүрч аюултай үзэгдлийн хэмжээнд хүрсэн байна. Тэгвэл өнөөдөр Завханы нутаг, Булганы хойд хэсгээр цасан шуурга шуурч, Говь-Алтай, Өвөрхангайн нутаг, Баянхонгорын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Мөн .

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.