Долоон метр урт тагтан дээр 48,2 км гүйжээ

Франц улсад коронавирусийн тархалтыг намжаахын тулд хөл хорио тогтоогоод байгаа юм. Засгийн газрын шийдвэрийг даган мөрдөж буй иргэдийн нэг 32 настай Элиша Ночомовиц марафонд гүйх бэлтгэлээ ердөө долоон метр урт татан дээрээ хангажээ.

Зоогийн газарт ажиллаж байгаад хорио цээрийн дэглэмд орж, ажлаасаа чөлөөлөгдсөн . Тэрээр долоон метр тагтан дээр 48,2 км замыг зургаан цаг 48 минутын хугацаанд туулжээ.

Ночомовиц Францын Балма хотод амьдардаг бөгөөд өмнө нь 36 удаа марафонд гүйсэн ч энэ удаагийнх хамгийн их тэвчээр шаардсан хүнд сорил байсныг ярьжээ. Тагт ойрхон зайтай байсан тул хурдаа тохируулах боломжгүй байсан ба ойролцоогоор 3,000 орчим удаа тойрсон байна.

Түүнийг марафон гүйлтээ хийж дуусгах хүртэл найз охин нь дэмжиж амтат M&M’s болоод Coca Cola-р дайлжээ. Ночомовиц гуравдугаар сарын 15-ны өдөр марафонд гүйхээр бэлдэж байсан ч коронавирусийн улмаас цуцлагдсан байна.

Эх сурвалж: CNN

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.