Ахмадуудын насны хишиг, одонгийн мөнгийг энэ сарын 10-наас олгоно

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Бадрахбаяр ахмадуудад насны хишгийг хоёрдугаар сарын 10-ны дотор багтаж, одонгийн мөнгийг хоёрдугаар сарын 15-ны дотор, хүүхдийн тэтгэмжийг хоёрдугаар сарын 20-нд олгохоор төлөвлөсөн талаар дуулгалаа.
Тэрбээр “2020 оны нэгдүгээр сарын 22-нд Засгийн газрын хуралдаанаар халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийг шинэчлэн тогтоосон. . Мөн асаргааны тэтгэмжийг сар бүр 76 мянган төгрөгөөр олгодог байсныг 84500 болгож нэмэгдүүлсэн. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг гэртээ асарч байгаа эцэг, эхчүүдэд 114 мянган төгрөг олгож байсан бол 123100 төгрөг болгон тус тус нэмэгдүүлж, шинэчлэн тогтоосон.
. Цалинтай ээж хөтөлбөрийн мөнгийг хоёрдугаар сарын 18-нд, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хоёрдугаар сарын 20-нд олгоно.
Халамжийн мөнгийг нэг өдөр бөөнөөр нь олгож ачаалал үүсгэхгүйгээр шат дараатайгаар цувруулан олгох зохион байгуулалттайгаар ажиллахаар болсон" гэлээ. 

83759371 817628272073247 388546574369685504 o

83454885 2572595759686534 2674305620722581504 o

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.