Дональд Трамп Умард Солонгос руу захидал илгээжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун руу захидал илгээсэн гэдгээ батлан мэдэгджээ. Уг захидалд коронавирусийн тархалтын үед тусалж дэмжих, хамтран ажиллах тухай дурдсан байна.

Трампын хэлснээр Умард Солонгос, Иран зэрэг бусад тусламж шаардлагатай улс орнуудын өмнө нээлттэй гэжээ. Умард Солонгосын талаас Трамп удирдагч Ким рүү хувийн захидал илгээж цар тахлын эсрэг тэмцэхэд туслах тухайгаа илэрхийлсэн хэмээн ням гарагт мэдээлсэн байна.

Ким Жон Уны бага дүү Ким Ё Жон захидлын талаар мэдээлэл хийж АНУ-ын Ерөнхийлөгчийн цагаа олсон үйлдэлд талархаж, сайшаан магтаж буйгаа илэрхийлжээ.

Эх сурвалж: CNN

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.