Монголбанк хэрэглээний зээлийг алгуур бууруулах бодлого баримталж байна

Тайлант сард банкууд 687 зээлдэгчид 50.9 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгосноос 28.1 хувь нь хөтөлбөрийн, 71.9 хувь нь банкуудын өөрийн эх үүсвэрээр олгосон зээл байна

Монголбанкнаас сар бүр цаг үеийн байдлаар мэдээлэл өгдөг билээ. Монголбанкны Судалгаа, статистикийн газрын захирал Д.Ган-Очир “2018 оны гуравдугаар улиралд явуулсан судалгаагаар .  Өнгөрсөн гурван сарын хугацаанд ААН болон өрхүүдэд олгох зээлийн хүүгээ бууруулсан бол ирэх гурван сарын хугацаанд зээлийн нөхцөлөө өөрчлөх хандлага ажиглагдахгүй байгаа аж. .  Иргэдийн хадгаламжийн 19.1 хувийг, байгууллагын хадгаламжийн 37.2 хувийг гадаад валютын хадгаламж бүрдүүлж байна” хэмээлээ.

Тэгвэл банкуудын зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 22 хувиар өсч 16.2 их наяд төгрөгт харин иргэдэд олгосон зээлийн үлдэгдэл 24 хувиар өсч 8.1 их наяд төгрөгт, хувийн байгууллагынх 19 хувиар өсч 8 их наяд төгрөгт тус тус хүрчээ. Иргэдийн зээлийн 1.9 хувийг, байгууллагын зээлийн 38.7 хувийг гадаад валютын зээл бүрдүүлж байна.

Нийт хугацаа хэтэрсэн зээлийн 84 хувийг хувийн байгууллагын зээл, нийт чанаргүй зээлийн 82 хувийг хувийн байгууллагад олгосон зээл бүрдүүлж байна.

Тайлант сард банкууд 687 зээлдэгчид 50.9 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгосноос 28.1 хувь  нь хөтөлбөрийн, 71.9 хувь нь банкуудын өөрийн эх үүсвэрээр олгосон зээл байна. 

иргэдийн хэрэглээний зээлийг бууруулах замаар бизнесийн зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, ажлын байр орлого нэмэгдүүлэх боломжийг нэмэгдүүлэхийг илүү дэмжиж байгаа

-Ипотекийн зээлийн хүрээнд бусад банкуудад хэчнээн төгрөгийн санхүүжилт олгоод байна вэ?

-НУСЗЗГ, Санхүүгийн зах зээлийн хэлтсийн захирал П.Мөнхбаяр

Монголбанкнаас ипотекийн зээлийн хүрээнд олон улсын байгууллага болон Засгийн газартай байгуулсан гэрээнийхээ дагуу тогтмол санхүүжилтийг олгоод явж байгаа. Он гарсаар сар бүр 18 тэрбум төгрөг буюу нийтдээ 143.7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон байна. Энэ нь 20103 зээлдэгчид очсон. Мөн Засгийн газрын зуучлагчийн хүрээнд улсын төсөвт суулгасан 120 тэрбум төгрөгийн санхүүжилтыг Монголбанк бусад банкуудад олгож байгаа. Эхний хоёр улиралын 60 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2018 оны дөрөв, тавдугаар саруудад олгосон.

157B5424 livetv1

Гуравдугаар улиралын 30 тэрбум төгрөгийн санхүүжилтийг энэ оны аравдугаар сард олгохоор банкуудад мэдэгдэж, банкууд зээлдэгчдээ олгож явц үргэлжилж байна. Үлдсэн дөрөвдүгээр улиралын 30 тэрбум төгрөгийг он дуустал Засгийн газраас олгоно. Мөн дээрээс нь . Зээлдэгчдийн хувьд тавигдах шаардлага хангасан тохиолдолд хэн ч зээл авч болно. . Олон улсын байгууллагаас уг хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүл гэсэн шаардлага тавьсан. Энэ хүрээнд Засгийн газар, Монголбанк хамтраад холбогдох төлөвлөгөө, судалгааг хийж байгаа. Тухайлбал, зорилтот бүлгийн шалгуур үзүүлэлтэд тодорхой өөрчлөлт оруулахаар яригдаж байгаа. Гэхдээ хөтөлбөрийг шилжүүлэх төлөвлөгөө эцэслэн батлагдсны дараа тодорхой болно.

-Хэрэглээний зээлтэй холбоотой асуудалд Монголбанк ямар бодлого баримталж ажиллаж байгаа юм бэ?

-МБГ, Мөнгөний бодлого, төсөөллийн хэлтсийн захирал Н.Ургамалсувд: 

157B5418 livetv

Ирэх онд хэрэглээний зээл дээр ямар бодлого баримтлах талаар урьдчилсан шийдвэрүүд гарсан байгаа. Зургадугаар сард иргэдэд олгосон хэрэглээний зээлийн өр, авлагын харьцааг хамгийн ихдээ 70 хувь байхаар тогтоосон. . Энэ бодлого нь 2019 оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхэлнэ. Монголбанкнаас хэрэглээний зээлийг алгуур бууруулах бодлого баримталж байгаа. Ингэхдээ иргэдэд дарамт багатайгаар бууруулна. Нөгөө талаар иргэдийн хэрэглээний зээлийг бууруулах замаар бизнесийн зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, ажлын байр орлого нэмэгдүүлэх боломжийг нэмэгдүүлэхийг илүү дэмжиж байгаа юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.