Дуучин Д.Болдын пянз тоглуулагчийн иж бүрдэл 130 саяын үнэлгээтэй
Дуучин Д.Болдын пянз тоглуулагчийн иж бүрдэл 130 саяын үнэлгээтэй

Хөгжмийн төрөлжсөн мэдээ, мэдээллийн www.livetv.mn/music сайтын зүгээс үзэгч, сонсогчдодоо зориулан нэгэн шинэ цуврал нийтлэлийг толилуулж байна. Энэ бол хөгжмийн "хорхойтон" цуглуулагч нарын тухай, тэдний цуглуулгын талаарх "Хобби" булан юм. 

"Хобби" булангийнхаа эхний дугаарт төрийн соёрхолт, дуучин Д.Болдын магадгүй монголд цорын ганц, өндөр үнэ бүхий пянз тоглуулагчийн иж бүрдлийг танилцуулж байна. 

70 жилийн түүхт МсIntosh бренд

1949 онд аудио системийн нэр хүнд бүхий МсIntosh брендийг Френк Макинтош, Годон Гов нар хамтран үүсгэн байгуулсан түүхтэй. Тэд гар аргаар цэнхэр ламп бүхий өсгөгчийг бүтээж эхэлсэн ба дэлхийн алдартай хөгжимчид, дуу бичлэгийн студийнхэн дууныхаа чанарыг Макинтошоор брендийн өсгөгч, чанга яригчаар хэмжих болсон байна. 

Зөвхөн шилдгүүдийн иж бүрдлийг Д.Болд цуглуулжээ

Ердөө хэдхэн хоногийн өмнө дуучин болд фэйсбүүк хуудас дахь "Пянз цуглуулагчдын Клуб" группт өөрийнхөө иж бүрдлийг цухас танилцуулсан ба одоо түүнд чухам ямар үнэлгээтэй юу байгаа талаар нэг бүрчлэн танилцацгая. 

МсIntosh MC2152 өсгөгч / 22000 ам.доллар /

22000 ам.долларын үнэ бүхий MC2152 өсгөгч

МсIntosh брендийн 70 жилийн ойгоор 70 ширхэг limited Edition MC2152 загварын өсгөгч гаргасан ба гарсан даруйдаа Японы төдийгүй дэлхийн хэмжээний өндөр зэрэглэлийн аудио бүтээгдэхүүний хамгийн нэр хүндтэй шагнал бол "Stereo Sound 2019 Grand Prix" шагналыг хүртсэн юм.    

MCD600 CD тоглуулагч / 7000 ам.доллар /

7000 ам.долларын үнэ бүхий MCD600 CD тоглуулагч

Дижитал эх сурвалжийг аналог хөрвүүлэгч бүхий MCD600 CD тоглуулагч нь харагдах байдлын хувьд зах зээл дээрх бусад брендийн CD тоглуулагчдаас ялгарах юмгүй мэт байж болох ч түүний хүчин чадал бусадтай харьцуулагдашгүй.  

С2700 урьдчилсан өсгөгч / 8000 ам.доллар /

8000 ам.долларын үнэ бүхий С2700 өсгөгч

McIntosh C2700 Vacuum Tube Preamplifier загварын урьдчилсан өсгөгч нь Dolby болон DTS гэх мэт олон сувгийн аудио форматыг дэмждэг хүчирхэг өсгөгч юм. 

MT10-6 загварын пянз тоглуулагч / 9500 ам.доллар /

9500 ам.долларын үнэ бүхий пянз тоглуулагч

Энэ бол ердийн нэгэн пянз тоглуулагч биш юм. Түүний ид шидийг бусад Макинтошийн өсгөгч, чадалтай чанга яригчдын тусламжтайгаар төгс мэдэрнэ. Д.Болдод эд бүгд бий. 

Дээрх иж бүрдлийн нийт дүн нь 46.500 ам.доллар буюу монгол мөнгөөр 130 орчим сая төгрөгийн үнэлгээтэй болж байгаа юм. Үүн дээр мэдээж чадалтай чанга яригчийн үнэ нэмэгдэх ба түүний яригч нь дэлхийд алдартай Genesis бренд байх ажээ. 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл