"СодМонгол"-оос бусад ШТС-ууд шатахууныхаа үнийг буулгаагүй байна

АИ-92 шатахууны үнэ өнөөдрөөс литр тутамдаа 50 орчим төгрөгөөр буурч байгаа талаар АМГТГ-ын Газрын тос хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр мэдэгдсэн билээ. 

Тэрбээр "Даваа гарагаас эхлээд хямдарсан үнэтэй шатахуунууд орж ирж эхэлсэн. Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буурснаар АИ-92 шатахууны үнэ тонн тутамдаа 58 ам.доллараар хямдарч орж ирж байна. Ингэснээр шатахууны үнэ литр тутамдаа " гэсэн юм.

Түүнчлэн өнөөдөртөө багтаад бүх ШТС-ууд үнээ 50 төгрөгөөр буулгана гэжээ. .

Харин бусад шатахуун борлуулдаг компаниудиас үнээ буулгасан эсэхийг тодруулж асуухад “Одоогоор үнээ буулгаагүй байгаа ч мэдээлэл авсан” гэдгийг дурдав.

АИ-92 шатахууны үнэ: 

  • Жаст ойл 1760
  • Магнай трейд 1840
  • Петровис 1840
  • СодМонгол  1790
  • Шунхлай 1820 төгрөг

Нийслэлийн Статистакийн газар /2020:03:12/

“Петровис” группийн ерөнхийлөгч Ж.Оюунгэрэл өөрийн твитер хуудсандаа “ОХУ-аас Монголд нийлүүлж байгаа шатахууны үнэ түүхий нефтийн үнэтэй шууд уялдаатай өөрчлөгдөхгүй. Роснефть 3 сарын үнийг хоёр сарын сүүлээр өгсөн. . Түүхий нефтийн үнэ, шатахууны үнэ өөр. Шатахууны үнийг Сингапурын биржийн үнээр тогтоож байхаар ОХУ-ын Роснефть компанитай гэрээтэй” хэмээн жиргэжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.