АНУ иргэддээ их наяд ам.долларыг чекээр тараана

Коронавирусийн халдвар тархаж, эдийн засаг удааширч буйтай холбогдуулан АНУ-ын Засгийн газар их наяд ам.долларыг иргэн бүртээ хувааж, чекээр тарааж өгөхөө мэдэгдээд байна. 1,000 ам.долларын чекийг эдийн засгийг сэргээх зорилгоор ирэх хоёр долоо хоногийн хугацаанд иргэдийн гарт өгөх ажээ.

Сангийн сайд Стив Мнучин Ерөнхийлөгч Дональд Трампын санал болгосон шийдвэр цагаа олсон явдал байлаа, Америкийн хөдөлмөрчид өвчин тархсанд буруугүй хэмээн мэдэгдсэн байна. АНУ-ын Засгийн газар их наяд ам.долларыг бонд худалдаж гаргаж авахаар төлөвлөжээ.

Эх сурвалж: The Guardian

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.