Хамтран амьдрагчаа амиа хорлоход хүргэсэн О.Боргилд таван жил, гурван сар хорих ял оноов

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх О.Боргилд холбогдох хүн амины хэргийг хянан хэлэлцээд “Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэсэн”, “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэм буруутайд тооцож, 5 жил 3 сар хорих ял оноолоо.

“ОБ капитал” компанийн эзэн Н.Отгонбаярын хүү болох О.Боргил нь 2019 оны дөрөвдүгээр сарын 09-10-нд шилжих шөнө хамтран амьдрагч 22 настай Ц гэгчид гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, амиа хорлоход хүргэсэн болох нь шүүхээр тогтоогдох үед тэрбээр талийгаачийн ар гэрийнхэнд оршуулгын зардлыг нөхөн өгөх санал гаргаж шүүх хуралдааныг хойшлуулсан талаар бид мэдээлсэн билээ.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.