ДЭМБ Европыг коронавирусийн халдварын голомтоор нэрлэлээ

БНХАУ-ын Уханиас гаралтай коронавирусээр дэлхийн 170,000 орчим иргэн халдварлаж, 6,500 гаруй хүн нас баржээ. .

Итали улсад өнгөрсөн шөнө 368 иргэн нас барж нийт 1,809, Испани улсад 97 иргэн нас барж 288, Франц улсад 29 хүн нас барж 120 болж коронавирусийн халдварын улмаас нас барагсдын тоо нэмэгджээ. Мөн Европын Холбооноос гараад удаагүй байгаа Их Британи улсад нэг хоногийн хугацаанд хамгийн олон буюу 14 хүн нас барснаар нийт нас барагсад 35 болсон байна.

Европ даяар эрх баригчид иргэдийн зорчих хөдөлгөөнийг хязгаарлаж, хилийн бүсүүдэд хараа хяналтыг чангатгажээ. Тухайлбал Германы Засгийн газар Франц, Швейцарь, Австри, Дани, Люксембург улсуудын хил дээр хяналтаа чангатгасан бол Португаличууд даваа гарагаас эхлэн Испани улстай хиллэдэг хилийн зурваст хатуу хяналт тогтоохоор болжээ.

airline pandemic europe coronavirus travel trump 1  wide cd26f654056c4718d7c647bbcc2f43a9a3e57cea

Мөн Чехийн эрх баригчид ард иргэдийг ажилдаа явахгүй байх, хүнс, эм бэлдмэлээ базаахыг уриалсан бөгөөд гуравдугаар сарын 24-ний өдөр хүртэл шөнө дундаас хойш хөл хорио тогтоосон байна. Ирландад энэ сарыг дуустал паб, зоогийн газруудыг хаасан бол Австри улсад таваас дээш хүний цугларалт, олон нийтийн арга хэмжээг өнөөдрөөс хорилоо.

Түүнчлэн Европ даяар сургуулиудыг хаахаар болсон байна. .

Европын орнууд           Халдварын тохиолдол

Итали                             27,747

Испани                           7,845

Герман                           5,813

Франц                            5,423

Швейцарь                      2,217

Норвеги                         1,254

Нидерланд                     1,135

Швед                             1,040

/Европын Холбооны бусад улс орнуудад коронавирусийн халдварын тохиолдол 1,000-с бага илэрсэн болно/

. Ерөнхийлөгч Дональд Трамп Европын Холбооны 26 орноос ирэх Америкийн бус иргэдийг хил нэвтрүүлэхийг хориглосон бол Их Британи, Ирландыг уг жагсаалтад нэмэхээр төлөвлөжээ.

Эх сурвалж: ВВС

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.