Снукер биллиардын Герман мастерс тэмцээнд Ж.Трамп түрүүллээ

 

Мэргэжлийн снукер биллиардын Герман мастерс тэмцээн нэгдүгээр сарын 29-ний өдрөөс хоёрдугаар сарын 2-ны хооронд зохион байгуулагдаж өндөрлөлөө. 

83399648 10156650670037062 2309728541572333568 o 01

1995 оноос хойш зохион байгуулагдаж ирсэн Герман опен тэмцээн нь 1998 оноос нэрээ өөрчлөн Герман Мастерс нэртэйгээр зохион байгуулагдах болсон ба 2011 оноос дэлхийн чансааны оноо олгох чансаа өндөртэй тэмцээн болон өөрчлөгдсөн байна.

84325568 10156648885052062 6274232433818730496 o

Энэ удаагийн тэмцээний финалд дэлхийн чансааг тэргүүлэгч Ж.Трамп болон дэлхийн чансааны 3-т эрэмбэлэгдэж буй Нейл Робертсон нар тунан үлдсэн байна. Хоёр тамирчны хувьд хамгийн сүүлд өнгөрсөн оны "Champion of Champions" буюу аваргуудын аварга шалгаруулах тэмцээний финалд тунан үлдэж байсан ба уг тоглолтод тун тэнцүүхэн өрсөлдөөний дүнд 10:9 харьцаагаар Нейл Робертсон хожиж байлаа. Харин энэ удаад Ж.Трамп 9:6 харьцаагаар хожил байгуулж Нейл Робертсонд хариуг нь барьлаа. 

83399648 10156650670037062 2309728541572333568 o

Өнөөдөр мэргэжлийн снукер биллиардын бас нэгэн чансааны оноо олгох тэмцээн болох 2020 World Grand Prix тэмцээн эхэлнэ. Манай сайт тус тэмцээнийг мэдээ, мэдээллийг шуурхай хүргэх болно. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.