АМГТГ-ын орлогч дарга М.Энхжаргал: Франц иргэний орчуулагч манай дээр ирж ажилласан нь үнэн

Коронавирусийн халдвар тээгч франц иргэний хамгийн ойрын хавьтагч болох орчуулагч эмэгтэй болон "Арева"-гийн Монгол талын захирал нарын хамт АМГТГ-т гурван өдөр ажилласан. Үүний улмаас 100 гаруй ажилтантай тус газрыг өнөөдөр тарааж, ажилчдыг ажлаа цахимаар хий гэсэн шийдвэр гаргасан гэх мэдээлэл гараад байна. Бид АМГТГ-ын орлогч дарга М.Энхжаргалтай холбогдож тодруулга авлаа.

Түүний хэлж буйгаар АМГТГ-т франц иргэн ирээгүй бөгөөд энэ мэдээлэл худал хэмээн үгүйсгэлээ. Гэхдээ орчуулагч н.Баярмаа гэх эмэгтэй АМГТГ-т 2-3 хоног ажилласан нь үнэн гэсэн юм.

Иймд ойрын хавьтагч биш учир тухайн байгууллагын ажилчдыг шинжилгээнд хамруулах асуудал одоохондоо яригдаагүй байна гэсэн юм.
Түүнчлэн АМГТГ-ын бүх ажилчид цахимаар буюу дотоод сүлжээгээрээ ажлаа хийж байгаа хэмээн орлогч дарга М.Энхжаргал онцоллоо. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.