Турк, Берлиний чиглэлд тийз захиалсан бол шимтгэлтэй буцаана
Улсын онцгой комиссын энэ сарын 8-ны өдрийн шийдвэрээр БНСУ-руу хийх нислэг, Япон улс руу хийх нислэг болоод Эрхүү-Улаанбаатар, Улаанбаатар-Улаан-Үд чиглэлийн нислэгийг түр зогсоосон шийдвэрийг гуравдугаар сарын 28-ны өдрийг хүртэл буюу өвлийн цагийн хуваариас зуны цагийн хуваарьт шилжих хүртэл хугацаанд нисгэхгүй байхаар шийдвэрлэсэн билээ.
MIAT:
- SEOUL, BUSAN, NARITA чиглэлд: 2020 оны 03-р сарын 28 өдөр хүртэл.
- BEIJING, HONGKONG чиглэл: 2020 оны 04-р сарын 01 өдөр хүртэл.
AIRBUSAN:
- BUSAN чиглэлд: 2020 оны 03-р сарын 28 өдөр хүртэл.
ASIANA AIRLINES:
- SEOUL чиглэлд: 2020 оны 03-р сарын 31 өдөр хүртэл.
AIRCHINA:
- BEIJING чиглэлд: 2020 оны 04-р сарын 01 өдөр хүртэл.
AEROMONGOLIA:
- ИРКУТСК, УЛАН-ҮДЭ чиглэлд: 2020 оны 03-р сарын 28 өдөр хүртэл.
- ХӨХ ХОТ чиглэлд: 2020 оны 04-р сарын 01 өдөр хүртэл тус тус цуцлагдсан болно.
Тэгвэл өмнөх Онцгой байдлын хурлын үеэр дээрх чиглэлүүдэд тийз захиалсан иргэдийн тийзийг үнэгүй буюу шимтгэлгүй буцаана хэмээн Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан дурдсан.
Улсын онцгой комиссын шийдвэрийг танилцуулах үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл зарим улс орноос COVID-19 халдвар манай улсад зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэл маш өндөр байгааг онцолж, гуравдугаар сарын 30-ныг хүртэл аль ч улс руу зорчихгүй байхыг уриалсан юм. Уг уриалгын дагуу зарим иргэд Европ руу зорчих байсан тийзээ цуцлах гэсэн боловч өндөр үнийн дүнтэй шимтгэл авч байна гэх мэдээлэл манай сайтад ирсэн юм.

Энэ дагуу холбогдох газраас тодруулахад УОК-оос гаргасан шийдвэрт дурдсан нислэгүүдийн тийзийг шимтгэлгүй буцааж байгаа. Одоо явж байгаа нислэгийн тийзийг буцаах бол холбогдох дүрэм журамд заасны дагуу шимтгэл, хураамж авна гэсэн юм.
Тодруулбал: "Turkish Airlines" нислэгийн тийзний хувьд:
-Буцаалттай тийз захиалсан бол 130 ам.долларын шимтгэл авна.
-Буцаалтгүй тийз захиалсан бол буцаан олголт байхгүй.
МИАТ-ын Берлин-Улаанбаатар чиглэлийн тийз захиалсан иргэдийн хувьд үнийн дүнгээсээ хамааран 40-50 ам.долларын шимтгэл авч буцаан олголт хийдэг байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.