БНХАУ-ын агаарын тээврийн компаниуд өдөрт 300-500 сая ам.долларын алдагдал хүлээжээ

. Улсдаа эхний гуравт жагсдаг “Air China”, “China Southern Airlines” болон “China Eastern Airlines” гэх авиа компани коронавирусийн дэгдэлт эрчимжиж эхэлснээс хойш дунджаар 7.5-9.5 тэрбум юанийн алдагдал хүлээсэн байж магадгүй талаар ажиглагчид онцолж байна.

Тус улсын Тээврийн яамнаас гаргасан мэдэгдэлд дурдсанаар, энэ жилийн Цагаан сарын баяраар Хятадын авиа компаниуд 38.3 сая зорчигч тээвэрлэсэн нь өнгөрсөн жилтэй харьцуулахад 47.5 хувиар буурсан үзүүлэлт аж. Хэрэв вирусийн тархалт ирэх дөрөвдүгээр сарын сүүлчээс өмнө намжихгүй бол тус улсын агаарын тээврийн салбар 2008 оны дэлхийн санхүүгийн хямралын үе шиг хүндхэн байдалтай тулгарахаар байгаа гэнэ. Гэхдээ коронавирусийн тархалт зөвхөн БНХАУ-ын агаарын тээврийн салбарт бус дэлхийн олон орны авиа компаниудад хүндхэн цохилт болохоор байгаа юм.

Олон улсын агаарын тээврийн нийгэмлэгээс дэлхийн агаарын тээврийн салбар энэ жил 63-113 тэрбум ам.долларын алдагдал хүлээхээр байгааг анхааруулсан. БНХАУ-ын Иргэний нисэхийн удирдлагын газраас энэ долоо хоногоос Улаанбаатар, Лиссабон, Афин зэрэг чиглэлд нислэг үйлдэж эхлэхээр төлөвлөж байгаа талаараа мэдээлээд байна.

Эх сурвалж: http://www.globaltimes.cn/content/1181837.shtml

v5iZt7nni0xlRZi864PCFtrwTZpb6kLGVtrvicCY

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.