Олон улсын нислэгийг цуцлах шийдвэрийг энэ сарын 28-ныг хүртэл сунгалаа

ШУУРХАЙ: Өмнөд Солонгос, Япон, Эрхүү, Улаан-Үүд чиглэлийн нислэгийг энэ сарын 28 хүртэл цуцаллаа.

Өнөөдөр /2020.03.08/ Улсын онцгой комисс хуралдаж, шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд холбогдох шийдвэрүүдийг гаргалаа. Үүгээр Зам тээврийн сайд Б.Энх-Амгалан хэд хэдэн нислэгүүдийг гуравдугаар сарын 28 хүртэл цуцалж буй талаар мэдэгдсэн юм.

Тодруулбал, .

Үүний өмнө нэр дурьдсан чиглэлийн нислэгүүдийг гуравдугаар сарын 11 хүртэл цуцлаад байсан билээ.

Европын нислэгүүдийн тухайд ч чухал хэд хэдэн асуудлыг ярьсан. Туркээр дамжих нислэгүүд дээрээ ч бас онцгой анхаарах хэрэгтэй байна. Эрсдэлтэй улсуудаар дамжин гуравдагч орны иргэд Монголд ирэхгүй байх, виз олгохгүй байх асуудлаар хэлэлцлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.