ВИДЕО: Өчигдөр манайхан хүндхэн учраануудтай таарлаа
Энэ өдрүүдэд Иордан улсын Амман хотноо Ази, номхон далайн орнуудын Олимпийн эрх олгох боксын тэмцээн зохион байгуулагдаж байна.
Одоогийн байдлаар манай 12 боксчин эхний тулаануудаа хийж долоон боксчин маань өрсөлдөгчдөө илт давуугаар ялаад байна.
Өчигдөр манай гурван боксчин шөвгийн 16-д хүч үзлээ.
- Эмэгтэйчүүдийн -51 кг жинд Л.Алтанцэцэг жингийн 4-т эрэмбэлэгдэж буй Японы Намики Цукимитэй тулалдан ялагдлаа.
- Эрэгтэйчүүдийн -52 кг жинд Х.Энхмандах тус жинг тэргүүлж буй Азийн наадмын аварга өнгөрсөн жилийн ДАШТ-ний мөнгөн медальт Энэтхэгийн Амит Панхалтай тун ширүүн тулалдлаа. Гэвч шүүгчдийн 3:2 саналаар манай боксчин ялагдал хүлээлээ.
- Эрэгтэйчүүдийн -57 кг жинд Э.Цэндбаатар БНСУ-ын Хам Сангмёнтой тулалдан 4:1 харьцаагаар ялагдал хүлээлээ. Э.Цэндбаатарын хувьд жиндээ 2-т эрэмбэлэгдэн тулалдсан бол түүнтэй өрсөлдсөн БНСУ-ын Хам Сангмёны хувьд 2014 оны Азийн наадмын аварга тамирчин юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.