LIVE: АНУ-д болсон форумын оролцогчоос коронавирус илэрсэн бөгөөд тус хуралд RE/MAX компанийн төлөөлөгч нар оролцжээ

Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ болон бусад холбогдох албаныхан COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх ажлын явц, нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.

Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэлсэн үгэндээ "

Одоогоор БНСУ, Япон, Иран, Итали болон Испани, Франц, АНУ-д өвчлөл нэлээд эрчтэй тархаж, голомтлох байдлаар гарч эхэлж байна.

Өвчин гарч эхэлснээс хойш

Мөн өнөөдөр Франц улсаас ОХУ-аар дамжиж гадаад иргэн Монгол Улсад ирсэн тохиолдол байна. COVID- 19 халдвар гаднаас зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэл өндөр байна" хэмээн онцлов.

Тухайлбал, өнгөрсөн сарын 23-28-ны хооронд АНУ-д үл хөдлөх хөрөнгийн олон улсын 60 орны 6000 гаруй төлөөлөгч оролцсон форумд Монгол Улсаас Remax үл хөдлөх компанийн 24 хүн оролцсон байна. .

Ингээд тус хуралд оролцсон манай улсын иргэд энэ сарын 3-5-ны хооронд ирсэн. Өнөөдрийн байдлаар 16 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлаад байгаа бөгөөд хуралд зөвлөгөөнд оролцсон талаараа тэр болгон үнэнийг хэлэхгүй байсан. Түүнчлэн найман иргэн ирээгүй байгаа. Дээрх найман иргэнийг ирэнгүүт шууд тусгаарлан ажиглалтад авна. 

Ер нь ДЭМБ-ын зөвлөж буйгаар аль болох өвчлөл гарсан орон руу болон олон хүн цугласан газарт зорчихгүй байхыг зөвлөж байхад ингэж ухамсаргүй хандмааргүй байна.

ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа:

ДЭМБ-ын гуравдугаар сарын 07-ны мэдээгээр COVID-19 101'927 тохиолдол бүртгэгдсэн. 24 цагийн дотор дэлхийн хэмжээнд 106 хүн нас барж нийт нас баралтын тоо 3486 болсон. Хятад улсад шинээр 102 тохиолдол бүртгэгдэж, 28 хүн нас барсан нь дэгдэлт тууштай буурч байгааг харуулж байна. 

87321249 971785453236837 7834338669405143040 o

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.