LIVE: Олимпийн эрхийн төлөөх боксын тэмцээн шууд дамжуулалт
Ази, номхон далайн орнуудын Олимпийн эрх олгох боксын тэмцээнийг шууд дамжуулан үзүүлж байна.
Өнөөдөр манай гурван боксчин шөвгийн 16-д тулалдаж байна.
- Эмэгтэйчүүдийн -51 кг жинд Л.Алтанцэцэг жингийн 4-т эрэмбэлэгдэж буй Японы Намики Цукимитэй тулалдан хожигдсоноор тэмцээнээ дуусгалаа. Тус тулааныг нөхөж үзэхийг хүсвэл ЭНД дарна уу. /Шууд дамжуулалтын 09:40 цагт тааруулж үзнэ үү/
- Эрэгтэйчүүдийн -52 кг жинд Х.Энхмандах тус жинг тэргүүлж буй Азийн наадмын аварга өнгөрсөн жилийн ДАШТ-ний мөнгөн медальт Энэтхэгийн Амит Панхалтай тулалдан 3:2 харьцаагаар шүүгчдийн саналаар ялагдал хүлээлээ. Тус тулааныг нөхөж үзэхийг хүсвэл ЭНД дарна уу. /Шууд дамжуулалтын 24:40 цагт тааруулж үзнэ үү/
Харин одоо эрэгтэйчүүдийн -57 кг жинд Э.Цэндбаатар БНСУ-ын Хам Сангмёнтой тулалдах хуваарьтай байна. Э.Цэндбаатарын хувьд жиндээ 2-т эрэмбэлэгдэн тулалдаж байгаа юм. Харин түүнтэй өрсөлдөх БНСУ-ын Хам Сангмёны хувьд 2014 оны Азийн наадмын аварга тамирчин юм.
Манай тамирчины тулаан өнөө шөнийн хамгийн сүүлчийн тулаан буюу 12 дахь тулаан болно.

Тулааны хуваарь
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.