LIVE: Олимпийн эрхийн төлөөх боксын тэмцээн шууд

 

58049169 2416068758411911 3002291975102660608 o 01 01 01 01 

Одоогийн байдлаар манай есөн боксчин эхний тулаануудаа хийж долоон боксчин маань өрсөлдөгчдөө илт давуугаар ялаад байна. Манай тамирчдын явцын мэдээлэл болон тулааны бичлэгүүдийг нөхөж үзэхийг хүсвэл ЭНД дарна уу. 

Өнөөдрийн эхний тулаанд манай гурван боксчин хүч үзлээ. 

  • Эмэгтэйчүүдийн -69 кг жинд У.Шинэцэцэг Шинэ Зиландын боксчинг 3:2 харьцаагаар ялж цааш тулалдахаар боллоо. Түүний тулааныг нөхөж үзэхийг хүсвэл ЭНД дарна уу. /Шууд дамжуулалтын хамгийн эхний тулаан/
  • Эмэгтэйчүүдийн -75 кг жинд М.Мягмаржаргал Тайванийн боксчинг 5:0 харьцаагаар илт илүүрхэн яллаа. /Шууд дамжуулалтын 35:00 цагт түүний тулаан бий/
  • Эрэгтэйчүүдийн -91 кг жинд С.Эрдэнэбаяр Тажикстаны боксчинтой тулалдан харамсалтай нь ялагдан тэмцээнээ дуусгалаа. 

Харин яг одоо эрэгтэйчүүдийн -69 кг жинд Б.Мишээлт Казахстаны боксчинтой хоёрдугаар тойргийн тулаанаа хийнэ. Түүнтэй тулалдах Казахстаны А.Зуссупов нь жиндээ 2-т эрэмбэлэгдэж байгаа ба залуучуудын олимп, дэлхийн аварга бөгөөд насанд хүрэгчдийн ази тивийн мөнгө, дэлхийн аваргын хошой хүрэл медальт шилдэг тулаанч юм. 

Манай тамирчны тулаан найм дахь тулаан байх болно. 

Тулааны дараалал
Тулааны дараалал
 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.